Anujinb/ai-s-detector
Updated
title stringlengths 4 194 | content stringlengths 5 342k ⌀ |
|---|---|
ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр илэрчээ | Манай улсад ХДХВ-ын 146, 147 дахь тохиолдол шинээр бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр манай улсад ХДХВ-ын 146, 147 дахь тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр тус төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүл... |
Техникийн захуудыг нэгтгэж "Авто худалдааны цогцолбор" байгуулна | Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд авто ... |
Т-Батаар 120 сая төгрөгийн орлого олжээ | Т-Батаарын үзэсгэлэн
Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургаадугаар сарын 8-наас байрлуулаад гурван сарын хугацаа өнгөрч буй. Эхний нэг сард нь иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд 267 мянган хүн үзэж сонирхжээ.
Нээгдсэн анхны өдөр 15 мянга... |
Ц.Мөнхбаяр нарт 10 жилийн ял оноогдох гэнэ | “Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ
“Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ
“Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хамгаалалттай Төрийн ордонд галт зэвсэг болон тэсрэх бөмбөг авч орохыг з... |
ДАШТ 2013: С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ | С.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63кг-д дэлхийн аварга С.Батцэцэг мөнгөн медаль хүртэж хошой медальтан, мөн 59кг-д ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болов.
63кг-д С.Батцэцэг ... |
Дэлхийн анхны үл үзэгдэгч цамхаг Өмнөд Солонгост баригдана | "Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа дэлхийн хамгийн анхны үл үзэгдэгч цамхаг
БНСУ-ын Сөүл хотод удахгүй баригдах энэ цамхгийг та олж харж чадахгүй ч байж магадгүй. Учир нь 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа уг барилга дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой байх ажэ... |
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө | УИХ-ын чуулганы хуралдаан
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжий... |
Энхтайваны гүүрний дэргэд автомашины ноцтой осол гарав | Энхтайваны гүүрний зам дээр осол гарав
Хан-Уул дүүргийн нутагт уржигдар шөнө “Гранд Марк-II” загварын автомашины жолооч осол гаргаж,гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөжээ. Үүний улмаас автомашин хоёр хуваагдаж, дотор нь сууж явсан гурван хүн хүнд бэртсэн байна.
Ослын газарт 00.30 цагийн үед очиход “Хурд” компан... |
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ | Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
ХХ зууны Монголчуудын нэрт удирдагч, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч интернационалч Ю.Цэдэнбалын мэндэлсний 97 жил өнөөдөр тохиож байна. Ю.Цэдэнбал нь социалист нийгмийн их бүтээн байгуулалтын жилүүдэд улс орноо тасралтгүй 44 жил удирдсан билээ.
Энэ өдрийг т... |
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо | III, IV хорооллоос урагш явсан шинэ зам
Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээжээ.
Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм. Уг замын барилгын ажлыг "Хангайн зам" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн а... |
Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана гэв | МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чуулганаар хэлэлцэх таван хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан байна.
Ээлжит бус чуулганы тухайд МАН-ын бүлгийн байр суурь тодорхой байгаа. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрч бу... |
Монгол Улс БНАСАУ-ын ард иргэдэд 1850 тонн гурилын тусламж үзүүллээ | Хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө.
Тусламжийн гурилыг Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургууль, Пёньян хотын эх нялхсын эмнэлэг болон Монг... |
iPhone-ыг хэрхэн хурдан цэнэглэх вэ? | Утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ
iPhone-ыг хурдан цэнэглэх энгийн таван аргыг хүргэж байна.
1. Хамгийн энгийн арга бол утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ. Асаалттай нь цэнэглэмээр байвал сүлжээнээс салгах буюу “Airplane Mode” дээр тохируулбал мөн л түргэн цэнэглэгдэнэ. Э... |
“2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран 1.5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ | Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран ажиллахаар болсон билээ.
Хамтын ажиллагааны эхлэл болж 2011 оны тавдугаар сард судалгааны манай улсад баг ирж ажилласан юм. Мөн оны 2011 оны зургаадугаар сард Монгол орны усан хангамжийн ту... |
Улаанбаатарын хүн амын сая гаруй нь газар хөдлөлтийн аюултай бүсэд ажиллаж, амьдарч байна | Газар хөдлөлт
Монгол Улс нь газар хөдлөлтийн харьцангуй идэвхтэй бүс буюу аюул гарч болохуйц бүс нутагт оршдог.
Бид онцгой байдлын үед ажиллах нөөц бололцоог хэмжиж, Улаанбаатар хотын барилгуудын бүтцийг судлаж, Газар хөдлөлтийг судлах сектороос гарсан мэдээлэл, Дэлхийн газар хөдлөлтийн статистикт үндэслэн эн... |
"Форбс 400"-гийн ганц бие тэрбумтнууд | Мэдээж ганц бие баян хүнд гэрлэх боломж хамаагүй илүү байдаг байх. Тэгвэл хэн хэн гэдэг баян хүмүүс одоогоор ганц бие амьдарч байгааг харцгаая.
Саяхан 2013 оны хамгийн баян 400 Америк хүнийг тодруулсан "Форбс" сэтгүүл бидэнд энэ боломжийг олгож байна. Гэхдээ эдгээрээс урьд нь огт гэрлэж байгаагүй гэсэн шалгуураар нийт ... |
Солонгос улсаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 52.6 тонн гахайн өөхийг устгахаар болжээ | Зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан гахайн өөх
БНСУ-аас зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 52.6 тн гахайн өөхийг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлжээ.
Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар х... |
Жуулчны гээсэн 42 мянган долларыг эргүүлэн өгчээ | Үүргэвчинд бэлнээр 2.4 мянган доллар, 39.5 мянган долларын аяллын чек, бичиг баримт байжээ
АНУ-ын Бостон хотод нэгэн орон гэргүй эр жуулчин эрийн мөнгө болон бичиг баримтынхаа хамтаар гээсэн үүргэвчийг нь олж өгч тусалжээ. Нэр нь тодорхойгүй байгаа тэнэмэл эр худалдааны төв дотроос тэрхүү цүнхийг олоод цагда... |
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжлээ | Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруу... |
Бүрэн шаталттай шинэ зуух авахдаа хуучин зуухаа заавал тушаана | Зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлөх боломжтой
Бүрэн шаталттай 45000 зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнэээр өгөхөөр болсон билээ. Энэ дагуу энэ сарын 1... |
Шилдэг таван Андройд ухаалаг утас | 1.HTC One
HTC One
Үзэмжтэй 4.7 инч дэлгэц, Flipboard маягийн хуудаслагддаг homepage (BlinkFeed гэдэг), дунджаас дээгүүр үзүүлэлттэй камер зэрэг нь түүнийг Андройд тѳрѳлдѳѳ тэргүүлэх боломж олгож байна. Мѳн нүд булаам хѳнгѳн цагаан их бие, дууны ѳндѳр чанартай дуугаралт, универсал удирдлага (remote control) болох давх... |
Биокомбинатын замын хучилтын ажил эхэлжээ | Нисэхийн товчооноос баруун тийш 1 км суурь хучилтын ажил хийгджээ
Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нисэхийн товчооноос баруун тийш 1 км суурь хучилтын ажил хийгдээд байна. "Тотал Инж" ХХК зам барилгын ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэ... |
“Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл замыг хаана | Өнөөдөр оройн 23.00 цагаас “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл замыг хаана
Энэ сарын 18-н буюу өнөөдөр оройн 23.00 цагаас “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Харин замын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 07... |
Ц.Элбэгдорж: Хөрөнгө оруулагчдын сэтгэл дэвтэж эргэж иртэл ажиллах ёстой | Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-ний нээлт дээр үг хэллээ
Есдүгээр сарын 15 буюу ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион ... |
Явган хүний зам дээр рекламны самбар зөвшөөрөлгүй байршуулсан байжээ | “Улаанбаатар сан”-гийн зөвшөөрөлгүй байрлуулсан рекламны самбар
Зуун айлын явган хүний зам дээр өнгөрөгч өдрүүдэд рекламны самбар байрлуулсан гэх мэдээлэл иргэдээс ирээд байгаа. Энэ талаар Хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодруулахад: Явган хүний зам дээр “Улаанбаатар... |
“Нарантуул”-ын хэргийн сэжигтнүүдийг батлан даалтад гаргажээ | Гал гарахад тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөө байгаагүй
“Нарантуул”-ын худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн сарын 23-нд шатсан. Үүний улмаас нэг хүн амь үрэгдэж, олон иргэн эд бараагаараа хохирсон билээ. ЦЕГ-ын даргын тушаалаар уг хэргийг шалгах Ажлын хэсэг тухайн өдөр байгуулагдсан.
Ингээд энэ хэрэгт есөн хүн... |
Тагнуулын байгууллага "гэнэтийн шалгалт'-д бүдрэв | Цагдаагийнхан тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгав
Монгол төрийн нүд, чих болсон ТЕГ өчигдөр болсон үйл явдалд таварцаглаж орхив. Энэ тухай яриа ёстой л хуурай өвсөн ассан түймэр шиг газар авч дэлхийн анхаарлыг татчихлаа.
Иргэдийн ярьж буйгаар “Аливаа улсын тагнуулын байгууллага гарч болзошгүй аюул тотгор... |
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэнэ | Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэнэ
Өнөөдөр эхэлж буй УИХ-ын ээлжит бус чуулганаар таван хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүнд: хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац б... |
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана | Эдийн засгийн байнгын хороо
Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болох юм байна. Байнгын хороогоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг даг... |
ОУХМ Э.Сумьяа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ | Чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-д Э.Сумьяа мөнгөн медаль хүртлээ
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ байна.
Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлсэн бөгөөд Вьетнам, БНАСАУ, АНУ-ын бөхчүүдийг ялж мөнгөн... |
П.Баатартуул: Хэрэглэгчдийг халаалт болон халуун усаар таслахгүй | Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, тэр дундаа орон сууц нийтийн аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явагдаж байгаа талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлогийн хэлтсийн дарга П.Баатартуулаас тодрууллаа.
-ОСНААУГазрын өвлийн бэлтгэл ажлын явц хичнээн хувьтай байна вэ? Засварын ажил дууссан уу.
2013-... |
Манай улсад олон улсын есөн тэмцээн зохион байгуулагдана | Засгийн газрын ээлжит бус хуралдаан
Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ.
Тодруулбал,
- Жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны 7 дугаар сард,
- Жүд... |
Баянмонгол хороолол Нарны замтай холбогдлоо | Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгээ бүрэн нээж тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ
Нарны замаас урагш Баянмонгол хороолол хүрэх 200 метр авто замыг төмөр замын доогуур гарах автомашины нүхэн гарцын хамт "Туулын гүүр далай" ХХК-ийн замчид гүйцэтгэж байгаа.
Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгэ... |
Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ | УИХ-ын чуулган
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Батчимэг, А.Бакей, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар санал хэлэв. Үг х... |
Манай улсад уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн өндөр байна | ҮСХ-оос энэ оны эхний 8 сарын нийгэм-эдийн засгийн мэдээллийг гаргажээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 8 сарын нийгэм-эдийн засгийн мэдээллийг гаргажээ.
Тус тайланд ажиллагчдын дундаж цалин 2013 оны 2-р улирлын байдлаар хэд болсон талаарх мэдээлэл орсон байна.
Энэ оны хоёрдугаар улирлын судалгаа... |
Зайсангийн хойд уулзварыг өнөө орой хаана | Зайсангийн газрыг зарсан сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо
Зайсан толгойн хойд уулзвараас зүүн тийш Америк сургууль руу эргэх гарц хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу 9 сарын 17-ны 22:00 цагт хаахаар болжээ. Учир нь автозамын 540 метр хэсэгт хучилтын ажил хийх юм байна.
Харин энэ сарын... |
Албан газруудын халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгнө | Байгаль цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоожээ. Одоогоор орон с... |
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээ түр хойшлууллаа | Уул уурхайн сайд Д.Ганхуяг гишүүдийн асуултад хариуллаа
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг түр хо... |
Цоо шинэ өнгө төрх бүхий iKon.mn вэбсайт нээлтээ хийлээ | Эрхэм уншигч, хэрэглэгч таны яг одоо зочилж буй iKon.mn сайт энэ өдрөөс эхлэн таны мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.
Бенекрафт ХХК-ийн эрхлэн гаргаж буй iKon брэндийн анхны бүтээгдэхүүн болох мэдээллийн портал сайт нь танд мэдээлэл авах, түгээх олон давуу тал, дэвшилтэт т... |
Нисэхийн "Цагаан хаалга"-ыг буулгахаар боллоо | Хан-Уул дүүрэгт байрлах Нисэхийн цагаан хаалга
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг буулгахаар боллоо.
Харин “Хөшигийн ... |
"Дараагийн ээлжийн сэтгүүлчдийг АНУ руу арваннэгдүгээр сард явуулна" | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын хугацаагаар англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг эхлүү... |
Цагаан сараар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барилаа | УИХ-ын гишүүн С.Батболд "Цагаан сар"-аар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Хууль санаачлагч дэлхийн улс ү... |
Элчин сайд Б.Даваадорж мөнгө угаасан хэрэгт холбогдолгүй болжээ | Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадорж
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадоржийг эрүүгийн хэрэгт холбогдуулан тус улсад шалгаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэлээр цацагдсан.
Түүний данс руу манай улсаас дөрвө... |
Төсвийн мөнгийг архи согтууруулах ундаанд зарцуулахыг хориглолоо | Аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон захирамжийг Э.Бат-Үүл дарга гаргажээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчи... |
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцоно | Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 9 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд 102 улс төрийн тэргүүний, 49 улс Засгийн газрын тэргүүний, 42 у... |
Өөрийгөө буудсан эмэгтэй эмнэлэгт хүргэгдлээ | Эмэгтэй хүн өөрийгөө бууджээ
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 37 настай О гэгч эмэгтэй өөрийгөө буудаж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.
Тэрбээр “ТОЗ-8” маркийн буугаар өөрийн баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт буудсан байна. Улмаар ар гэрийнхэн нь яаралтай эмнэлэгт хүргэсэн аж.
Одоогоор түү... |
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилнэ | Ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилнэ
Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид г... |
Дэлхийн олон улсад гайхагддаг каберет циркчид Монголд ирнэ | Каберет циркчид манай улсад ирж тоглолтоо хийнэ
Дэлхийн олон улсад гайхагддаг каберет циркчид манай улсад ирж тоглолтоо хийх нь.
Америк, Өмнөд Африк, Герман, Украйн, Унгар, Хятад, ОХУ болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан циркийн өвөрмөц шоу тоглолт энэ сарын 22-30-нд “Баянгол” ресторанд болно.
Монте-Карлогийн ... |
ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн боллоо | Чөлөөт бөхийн барилдааны ДАШТ-ээс Г.Мандахнаран хүрэл медаль авлаа
Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ өдөр Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж, гараагаа амжилттай эхлүүлсэн сайхан мэдээ байна.
Тэрбээр эхний тойрогт хийлж, ... |
Энэ улиралд оюутнуудын 70 мянган төгрөг нэмэгдэхгүй | Төсөвт өөрчлөлт оруулна
Цалингийн доод хэмжээ есдүгээр сарын 1-ний өдрөөс 192 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотой оюутны тэтгэлэг нэмэгдэх ёстой. Учир нь оюутны тэтгэлэг олгох журманд “Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” гэж заасан байдаг.
Тэгвэл С... |
Гал үндэстнийхэн Төрийн ордны хойд цэцэрлэгт буутай нэвтэрчээ | "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж гишүүд "дуу орж" эхэллээ. Үүний зэрэгцээ бас нэгэн "сонирхолтой" үйл явдал Төрийн ордны арын цэцэрлэгт өнөөдөр өглөө боллоо. Тодруулбал "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй бүлэг хүмүүс Төрийн ордны хой... |
Оюу толгойн баг Рио Тинтотой хэлэлцээ хийхээр Лондонг зорино | “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийсэн. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удаа... |
С.Тунгалагийг шүүх буруутай гэж үзлээ | Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг гурван жилийн турш шалгаж, өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Чингэлтэй... |
“Централ тауэр”-т нэгжлэг хийж байна | “Централ тауэр”-т нэгжлэг хийж байна
УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн “Гал үндэстэн” холбооныхон өнөө өглөө Төрийн ордны хашаанд буу, тэсрэх бөмбөг авч нэвтрэн орсон хэрэг гараад байгаа талаар бид мэдээлсэн.
13.00 цагийн үед Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн да... |